Шинэ, хуучин байрны алийг нь авах эрхийг нээх ёстой

Хуучирсан мэдээ: 2011.07.05-нд нийтлэгдсэн

Шинэ, хуучин байрны алийг нь авах эрхийг нээх ёстой

Ц.ЭРДЭНЭБАЯР: БАГА ХҮҮТЭЙ ЗЭЭЛЭЭР ШИНЭ, ХУУЧИН БАЙРНЫ АЛИЙГ НЬ АВАХ
ЭРХИЙГ НЭЭХ ЁСТОЙ

 

Монголын барилгын үндэсний
ассо­циацийн г
үйцэтгэх
захирал Ц.Эр­дэ­нэбаяртай ярилцлаа.

 

-Барилгын компаниуд бага тал­байтай, хямд үнээр борлуулах орон сууц барихгүй байгаа хэрэг үү. “Зургаан хувийн хүүтэй зээл ол­гох журмыг батлах
гэж байгаа. Харин ху­далдан авах байр нь алга” гэж хол­богдох х
үмүүс хэлж байна? 

-Нийлүүлэлт
байхгүй болчихоод байгаа нь
үнэн.  Барилгын компаниуд  барьсан бай­рыг нь худалдаж авах хүмүүс мөн­гөтэй эсвэл мөнгөтэй болох нь то­дорхой эсэхээс шалтгаалан дараагийн
ба­­рил­гаа барьж эхэлнэ. Саяхны хямралаар барилгын салбарт хө­рөн­гө
оруулалт хийдэг компаниуд нэг сайн хашраад авсан. Гэтэл одоо зээ­лийг яг ямар журмаар,
хэзээнээс олгож эхлэх нь тодорхойгүй
байна. Тий­мээс урьдчилан таамаглаж, “Ми­ний барьсан байшинг авах байх” гэ­сэн бодлоор
орон сууц ихээр барьж чадахгүй
байна. Хамгийн ха­рамсалтай нь энэ жил асуудлыг эрт­нээс ярьж эхэлсэн мөртлөө ба­рил­гын сезон эхлэх үеэр эцэслэн ший­дээгүй. Тиймээс хүлээлтийн
бай­далд орж, бариад эхэлчихсэн, өндөр зэрэглэлийн, эрэлттэй байгаа
орон сууцууддаа хөрөнгө оруулалтаа түл­хүү хийсэн.

-Журмыг баталж, “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хө­рөн­гө оруу­лах нь тодорхой биш гэж үү?

өв санаачилга,
далайцтай аж­лыг хэрэгжүүлэх
чадваргүйгээ Зас­гийн газар
удаа дараа харуулсаар бай­на. Иргэдэд орон сууц авахад нь зориулж жилийн зургаан
хувиас хэт­рэхгүй хүүтэй зээл олгох ерөнхий шийд­вэрийг бол гаргасан.
Уг шийдвэр гар­сан даруйдаа эерэг үр
дүн ав­чирч, банкууд хүүгээ буулгаж зээл ол­гохоор уралдаж
эхэлсэн. Үүнтэй зэрэгцээд
Засгийн газар шуурхай шийд­вэр гаргаж, зээл олгох журмаа баталж хэ­рэг­жүүлэгчээ
тогтоод, мөнгө ол­гох шийдвэрээ гаргаад явчих хуга­цаа өнгөрчихөөд
байна. Одоо бүр “Журам гаргаад,
мөнгө олгоод эхэл­лээ гэж бодоход байр
байхгүй” гэж ярьж эхэлж байна.
Тэгээд яах ёстой юм бэ. Эргэлзэлгүй
шийдвэрээ гар­гаад, зээлээ олгоод эхэл л дээ. Байр авах иргэд мөнгөтэй болох нь то­дорхойгүй байхад хэн их хэмжээний мөнгө гаргаж, хэдэн мянган байр ба­рих гэж зээл авч,   хөрөнгө оруулалт хийх юм бэ.

-Тэгвэл таныхаар шийдвэр гар­гах түвшнийхэн юун дээр хугацаа алдаад
байна вэ?

-Орон сууцжуулах нэрийн дор төрөөс их хэмжээний мөнгө гаргах юм байна, тэр мөнгийг хэрхэн яаж хувааж авах вэ гэдэг өрсөлдөөн,
хэ­рүүл одоо яваад байна.
Бүр намаараа талцаж тэрэнд,
энэнд өгнө гэж тол­­хилцоод байна. Орон сууцны
сан­хүү­жилтийн корпорацийнхан
“Бид мөн­гийг нь авч төрийн өмнөөс
хямд орон сууц бариулна” гээд за­рим барилгын компаниуд “Төр компаниудад мөнгө өг”
гэж байх жи­шээтэй. Аль нь ч эрүүл
үзэгдэл биш. Төлөвлөлтөө л тодорхой болго. 

-Чухам ямар төлөвлөгөө гаргах ёстой гэж?

-Орон сууц барихын тулд хам­гийн эхэнд дэд бүтцийг тойрсон асууд­луудыг шийдэх
ёстой. Дараа нь дэд бүтцийг
хэн барих вэ гэдгийг шийд. Бизнесийн байгууллагууд хийх боломжгүй тэр ажлуудыг нь хий л дээ. Хэрвээ
“Дэд бүтэц, ду­лаан, цахилгааныг
ирэх жил гэхэд бүрэн шийднэ”
гэсэн бол компаниуд энэ жил барилгын ажлаа эхэлчихсэн байх ёстой. Мөн барилга ашиглалтад орох үеэр зургаан хувийн хүүтэй зээлийг иргэдэд олгоно гэдэг
нь тодорхой болсон байх ёстой байсан. Тэгэх юм бол өнөөдөр өөрийнхөө
хөрөнгийг зараад, банк­наас зээл аваад
барилгын ажлаа эх­элж болж байна. Дэд бүтцийг
ба­рих зураг төслийг боловсруулж
дуу­саагүй байхад Яармагийн
дэнж дээр бөөн бөөнөөрөө
очоод газар ухна гэдэг юу л бол.

-“Тун удахгүй
орон сууц олноор нь барьж,
үнэ
буурна” гээд байгаа ш
үү
дээ?

-Асуудлаа шийдээгүй
мөртлөө Ба­рилгачдын холбооноос эхлээд
“Орон сууцны үнэ жигтэйхэн
буурна. Жилийн дараа хоёр дахин хямдарна” гэсэн хачин юм яриад байгаа юм. Дээр дурьдсан
асуудлуудыг нэг тийш шийдэж, барилгын компаниуд хо­роолол, хорооллоор нь орон сууц
барьж, шороо, тоос  бужигнаад эх­лэх цагт
л зах зээлийн зарчмаар байр­ны үнэ
буурна. Чанар сайжирна. Хангамж эрс нэмэгдэнэ.

өтөлбөрт барилгын компаниу­дыг санхүүжилтийн хувьд ямар хэлбэрээр оролцуулах
нь дээр вэ?
  

өр төлөвлөлтөө гарга, дэд бү­­тэцдээ мөнгө зарцуул. Газар ол­голт, барилга барих эрхийг ча­двартай
компаниудад төлбөртэйгээр, шудар­гаар хуваарил.
Байрыг авах иргэдэд зээлийг нь олго. Тэгээд л болоо. Бид “Аль нэг хэсэг бүлэг компаниудад мөнгө өгч
хямд орон сууц бариулна гэдэг боломжгүй”
гэсэн хатуу зар­чим баримталж байна. Нэг хэсгийг нь тэгж дэмжих нь буруу. Өмнөх асууд­луудыг нь шийдчихвэл компаниуд өөрсдөө мөнгө олоод барилгаа барьчихна. Одоо
“Барилга байхгүй юм байна.  Хойтон зээл олгоё” гэсэн шийд­вэр гаргавал ирэх
жил дахиад л эрэлт, нийлүүлэлт
байхгүй одоогийн нөхцөл байдал үргэлжилнэ.

-Таныхаар үүнийг
шийдэх арга зам байна уу?

-Одоо иргэдэд орон сууцны зээл олгож эхэлж болно. Олгохдоо ши­нэ,
хуучин байрны алийг нь ч авч болно гэдгийг журамд тусгах хэ­рэгтэй.   Хөтөлбөр, түүнд
зарцуулж бай­гаа мөнгөний гол зорилго нь ир­гэдийг бага
хүүтэй, урт хуга­цааны зээлд
хамруулж, орон сууц­ны хан­гамжийг нэмэгдүүлэх,
хариуц­лага­тай хэрэглээтэй болгох, бүтээн
бай­гуулалт дагасан ажлын байр нэмэг­дүүлэхэд
чиглэх ёстой.  Түүнээс бус бага ор­ло­го­той, орон сууцгүй иргэдийг шинэ байранд оруулах
биш. Хэрэг­лээний шаардлага хангасан хэдэн зуун хуучин байр байна. Тэр бай­ранд
амьдарч байгаа хүмүүс одоо­гийнхоосоо сайжруулахыг
хүсэж байгаа. Мэдээж тэд байраа
зараад дээр нь хэдэн төгрөг нэмээд өөр шинэ байр авна. Жишээ нь, 2000 хуучин байр зарагдлаа гэхэд хуучин эзэд нь
гадаа хонохгүй нь тодорхой.
Олонх нь байр авч л таарна. Гэр хороолол руу 
2000 айл нүүчихгүй.

-Та энэ талаарх саналаа холбог­дох байгууллагуудад илэрхийлсэн
үү?

-Орон сууцны санхүүжилтийн
кор­пораци журам боловсруулахдаа ба­рилгын компаниудын саналыг аваагүй. Бид нэхээд л байгаа. Бидэнд
битгий хэл салбарын яаманд нь та­нилцуулж, санал авахгүйгээр Засгийн газарт  журам боловсруулаад өгчих­сөн
сурагтай. Шийдвэр гаргах гээд байгаа хүмүүс  “Журамд зээ­лээр хуучин байр авч болно гээд оруул­чихвал
бүгд хуучин байранд ороод
шинэ байр барихгүй” гээд зүтгээд бай­даг юм. Компаниуд
2007, 2008 онд яагаад шинэ байр олноор нь барь­сан юм бол. Шалтгаан нь арилжааны
банкууд хуучин байр авах гэж байгаа хүмүүст их хэмжээгээр зээл олгосонд
л байгаа юм. Хуучин байр зарагдаад эхлэхээр тэр байранд бай­сан хүмүүс байр хайж, захиалга нэ­мэгдсэн хэрэг. Тиймээс зээлээр
хуу­чин байр авч болох боломжийг нээх хэрэгтэй. Төрийн
албан хаагчдын “4000 айлын орон сууц” зээлийн хө­төл­бөрийг хэрэгжүүлэхдээ
“Зөвхөн шинэ байранд орох бол зээл олгоно”
гээд заачихсан. Иргэд  “шинэ” гэж яриад байгаагаас
нь илүү сайн хуучин байр байсаар
байхад “шинэ” гэсэн тодотголтой муу байр руу орохоос өөр аргагүй
болсон. Улмаар байрны үнэ  өссөн. Одоо боловсруулж бай­гаа журамд
ч “шинэ байранд л зээл олгоно” гэж зүтгээд
байгаа. Асууд­лыг иж бүрэн,
зөв голдирлоор нь шийдэхгүй байж барилгынхандаа “Та нар барилгаа
бариагүй юм байна” гэж хэлж
болохгүй. Ийм байдлаар удаашруулсаар
байгаад гэнэт “Ерөө­сөө энэ барилгынхан орон сууц ба­рихгүй юм байна. Төр мөнгөө
гар­гаж ядарсан ард түмэндээ
хямд орон сууц олноор барьж өгнө” гээд орон сууц барьж, түүнийгээ зээлээрээ шахаж “Авбал
ав. Байвал бай”  гээд да­раа­гийн завхралаа
эхлэх биз. Тун удах­гүй ийм
шийдвэр гаргана. Хаашаа явахыг нь хү­лээж
л байя.

Т.УРАНГЭРЭЛ

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж