Хуучирсан мэдээ: 2011.07.04-нд нийтлэгдсэн

Номын нээлт боллоо

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, МУИС-ийн багш Ж.Болдбаатар нарын хамтран туурвисан “Монгол Улсын төр, эрх зүйн түүхэн уламжлал” номын нээлт өнөөдөр Төрийн ордонд боллоо. Д.Лүндээжанцан, Ж.Болдбаатар нар багш, шавь хоёр юм. Хоёр эрдэмтний бичиж турвисан 12 бүлэг бүтээлд Хүннү гүрний төрийн байгуулал буюу 2220 жилийн өмнөөс өдгөө хүртлэх үеийн үнэт сурвалж бичиг, Монгол үндэсний хууль тогтоомжийн асар баян сан хөмрөгөөс орчин үеийн судалгааны арга барилд тулгуурлан тусгажээ. Эрдэмтэд бүтээлээ Хүннү төрийн 2220 жил, Их Монгол Улсын 805, тусгаар тогтнолоо сэргээсний 100, ардын хувьсгалын 90 жилд зориулсан байна.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж