“Сод” цэцэрлэгт эмзэг бүлгийн хүүхдүүд хүмүүжинэ

Хуучирсан мэдээ: 2011.07.04-нд нийтлэгдсэн

“Сод” цэцэрлэгт эмзэг бүлгийн хүүхдүүд хүмүүжинэ

“Дэлхий нэг гэр бүл” ТББ, БНСУ-ын Самдонхо нийгэмлэг, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн дагуу “MNG SAMDONG VILLAGE” цогцолбор өнөөдөр нээлтээ хийлээ. Дэлхийн олон орны Засгийн газартай хамтран хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг энэхүү байгууллага Сонгинохайрхан дүүргийн “Их наран” гэж нэрлэгддэг хогийн цэгийг цэвэрлэн, хашаа хатгаж, орон гэргүй 10 айлын амьдрах орчныг бүрдүүлсэн байна.

Хогийн цэгээс түүсэн хаягдлаараа өл залгуулдаг орон гэргүй эмэгтэйчүүд гэр оронтой болсондоо баярлаж байна. Хогийн цэг байсан гэж төсөөлөгдөхөөргүй цэвэрлэж, тохижуулсан энэ газрыг гэрэл цахилгаанаар хангана гэдгээ Сонгинохайрхан дүүргийн нийтийн Хурлын төлөөлөгч, “Сод Монгол групп”-ын захирал Ц.Анандбазар нээлтийн үйл ажиллагааны үеэр мэдэгдлээ. Эл хотхонд амьдарч буй хүүхдүүдийг сурч боловсроход нь гол анхаарлаа чиглүүлнэ гэдгээ ТББ-ынхан мэдэгдэж байв. Ц.Анандбазарын хувьд Сонгинохайрхан дүүрэгт “Сод” цэцэрлэгийн сүлжээ байгуулж байгаа юм. Тэрбээр энэ хотхонд мөн “Сод” цэцэрлэг байгуулан цөөн боловч нэн ядуу  айлын хүүхдүүдийг багаасаа ая тухтай орчинд хүмүүжих нөхцөл боломжоор хангана гэдгээ мэдэгдлээ.   "

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж