“Хялганат” хувьцааг худалдаж авах тендер санал гаргажээ

Хуучирсан мэдээ: 2011.07.04-нд нийтлэгдсэн

“Хялганат” хувьцааг худалдаж авах тендер санал гаргажээ

Монголын
хөрөнгийн биржид бүртгэлтэй “Хялганат” ХК-ийн хувьцааг худалдаж авах
тендер саналыг нэгдмэл сонирхолтой С.Шаравдорж, Б.Ууганбаяр,
Д.Булганчимэг нар гаргажээ. Тус хувьцаат компанийн бусад хувьцаа
эзэмшигчдийн өмчлөлд байгаа нийт хувьцааны 16.81 хувь буюу 1360 ширхэг
хувьцааг нэг бүрийг нь 5000 /таван мянган / төгрөгөөр худалдан авч тус
компанийг 100 хувь эзэмшихээр тендер санал гаргасныг Санхүүгийн
зохицуулах хороо зөвшөөрчээ. Тендер саналын хүчинтэй байх хугацааг 2011
оны зургадугаар сарын 02-ны өдрөөс эхлэн ажлын 60 хоногоор тогтлоо. Энэ
нь наймдугаар сарын 24-ний өдөр хүртэл хүчинтэй аж.

Б.УНДРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж