УИХ-ын гишүүн А.Тлейханы туслахыг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2011.07.04-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн А.Тлейханы туслахыг шүүнэ

Баян-Өлгий аймгаас сонгогдсон
УИХ-ын  гиш
үүн А.Тлейханы  туслах Ш.Айдас нарын гурван хүнд холбогдох хэргийн анхан
шатны ш
үүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд  эхлэх гэж байна. Тэдэнд эрүүгийн хуулийн 233.1 дэх хэсэгт зааснаар хуурамч баримт бичиг, тамга,
тэмдэг, хэвлэмэл маягт үйлдэх, ашигласан, 148.2 дахь хэсэгт
зааснаар бусдын эд х
өрөнгийг залилан мэхэлж
авсан гэх
үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тэдэнд холбогдох хэрэг өнгөрсөн оны
арванхоёрдугаар сара
ас эхлэн
шалгагдаж эхэлсэн юм.
УИХ-ын гишүүн А.Тлейханы туслах Ш.Айдос гэгч гишүүнийхээ нэрийг барьж
олон х
үнийг хуурч мөнгө аваад зогсохгүй Монгол Улсын төрийн тэргүүний нэрийг барьж залилан хийх гэмт хэргийг үйлджээ. Тэрбээр Ерөнхийлөгч
Ц.Элбэгдоржийн нэ
рийн өмнөөс хуурамч тамга тэмдгийг нь дууриалган үйлдсэн хуурамч
албан бичиг илгээсэн аж. Ингэхдээ Ер
өнхийлөгчийн гаргасан зарлигийг ч ашигласан байна. Ш.Айдас нь өмнө нь УИХ-ын гишүүнийхээ нэрийг ашиглан Баян-Өлгий аймгийн иргэдийг Солонгос улс руу гаргаж өгнө хэмээн залилж
байжээ.


Хэрэв шүүхээр гэм буруутай тогтоогдвол бусдын эд хөрөнгийг залилах гэмт
хэргийг давтан
үйлдсэн, бүлэглэж буюу урьдчилан үгсэн  тохиролцсон, албан
тушаалын байдлаа ашиглаж
үйлдсэн, энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан гэх үндэслэлээр эд хөрөнгийг
хураах буюу
хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй
тэнцэх
хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар
баривчлах, эсх
үл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх заалттай. Мөн аж ахуйн нэгж, байгууллагаас эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт
бичиг, т
үүнчлэн тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний үнэмлэх,
гадаад паспорт, хувийн бусад баримт бичгийг ашиглах буюу бусдад ашиглуулах
зорилго
ор хуурамчаар үйлдсэн, ашигласан, борлуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод
хэмжээг таваас тавь дахин нэмэгд
үүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заажээ. Шүүх хуралд Улсын яллагч
М.Дэлгэрнасан, өмгөөлөгчөөр  Ц.Монгол, Ж.Тэгшжаргал, н.Дашдулам, Ч.Ням,
До.Батс
үх нар оролцож
байгаа  бол ш
үүх хурлыг М.Алдар даргалж
байна.

С.Отгон

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж