Хуучирсан мэдээ: 2011.07.04-нд нийтлэгдсэн

Линдсей 25 нас хүрлээ

Саяхан гэрийн хорионоосоо суллагдсан Холливудын зартай сахилгагүйчүүдийн нэг Линдсей Лоханы төрсөн өдөр долдугаар сарын 2-ны өдөр тохиов. Энэ жил 25 нас хүрч байгаа залуу жүжигчин бүсгүй тэмдэглэлт өдөртөө эгч Али, ах Майкл болон цөөн хэдэн найзуудаа урьж, Малибуд оройн зоог барьж даруухан тэмдэглэжээ. Хуулийн байгууллагын хяналтан дор гурван жил байх жүжигчин бүсгүйн энэ удаагийн зугаа цэнгээн бусдын анхаарлыг нэлээд татсан ч, азаар Лохан элдэв алдаа гаргалгүй өнгөрчээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж