Шиа Лабуф “Трансформерс”-д дахин тоглохгүй

Хуучирсан мэдээ: 2011.07.04-нд нийтлэгдсэн

Шиа Лабуф “Трансформерс”-д дахин тоглохгүй

Асар их өртгөөр бүтсэн ч Америк, Их Британийн кино шүүмжлэгчдийн зүгээс хатуу шүүмжлэлтэй тулгараад буй “Трансформерс-3” киноны гол дүрийн жүжигчин Шиа Лабуф дэлхийг хоёр удаа аварсан дүр нь түүний хувьд  хангалттай гэж үзжээ. Киноны үргэлжлэл гарсан ч тэрбээр дахин тоглохгүй гэдгээ мэдэгдсэн байна. Тэрбээр зураг авалтын багийнхан болон бусад жүжигчидтэй хамтран тоглоход гар нийлдэг боловч киноны дүр нь түүнд жүжигчний хувьд өсч дэвжих боломж өгөхгүй гэж тайлбарлаж байгаа гэнэ. Киноны гол дүрийн жүжигчин Меган Фоксыг  киноны найруулагч Майкл Бей “Victoria`s secret”-ийн гоо бүсгүйгээр сольсон нь багагүй шуугиан дэгдээсэн билээ. Кино өнгөрсөн баасан гаригт дэлхийн кино театруудад нээлтээ хийсэн юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж