Зууны манлай поп дуучин Б.Сарантуяа уран бүтээлийн ганзага дүүрэн тун ч завгүй яваа юм. Тэрбээр төрсөн өдрөөсөө өмнө “Аргагүй амраг” цомгоо дахин гаргахаар “New star” студи дээр бичлэгийн ажилдаа хэдийнээ оржээ. Гэхдээ энэ удаад алдарт “Аргагүй амраг” цомог хуучнаараа бус тус цомгоос түүвэрлэсэн уран бүтээлүүд шинэхэн этник дуунуудын хамт үзэгчдийн гар дээр очих нь ээ. Этник стилиэр хийгдэж байгаа энэхүү цомогт хөгжмийн зохиолч Л.Балхжав болон “Харанга” хамтлагийн Чука нарын поп хатагтайд зориулан хийсэн шинэхэн дуунууд багтаж байгаа ажээ.
Г.Даша