Байгаль орчны хуулийн хэрэгжилтийг шалгажээ

Хуучирсан мэдээ: 2011.07.04-нд нийтлэгдсэн

Байгаль орчны хуулийн хэрэгжилтийг шалгажээ

Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн долоо хоногт Их тамир, Батцэнгэл, Өлзийт сумдаас бусад 16 сумын хэмжээнд байгаль орчны 18 хуулийн хэрэгжилтийг шалгалаа. Тус сумдын ИТХ, Засаг дарга нарын үүргийн хэрэгжилтийг шалгахад байгаль орчны багц хууль 52,8 хувийн хэрэгжилттэй байжээ. Үүнээс Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь хэмжээний тухай хуулийн хэрэгжилт тун муу байсан байна. Мөн шалгалтын явцад байгаль хамгаалах сан байхгүй, байгаль орчны бохирдол доройтол нөөцийг хамгаалах нөхөн сэргээх ажлуудад зарцуулах хөрөнгийн эх үүсвэргүй зэрэг зөрчлүүд илэрчээ. Түүнчлэн төсөвт суулгадаггүй байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогууд нь орон нутгийн төсвийг бүрдүүлж төсвийн алдагдлыг нөхөх зориулалтаар ашиглагддаг буруу зуршил тогтсон байжээ. 

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж