
Грек Улсад айлчилж байгаа Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр Грекийн Боловсролын дэд сайд хатагтай Фофи Генимататай уулзлаа. Хоёр тал Монгол-Грекийн хооронд боловсролын салбарт хамтран ажиллах талаар санал солилцсон байна. Уулзалтын үеэрээ монгол ба грек судлалыг харилцан хөгжүүлэх, Засгийн газар хоорондын тэтгэлгээр харилцан оюутан солилцох, их сургууль хоорондын шууд хамтын ажиллагааг хөгжүүлэх, грекийн хоёр доктор профессорыг урилгаар МУИС-д багшлуулах асуудлуудыг ярилцжээ.