Ардчилсан намын бүлэг түр завсарлалаа

Хуучирсан мэдээ: 2011.07.04-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын бүлэг түр завсарлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан Шүүхийн шинэтгэлийн багц хуулийн төсөл болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах ажлын хэсгийн мэдээллийг сонсч байгаа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан түр завсарлалаа. Ажлын хэсгийнхэн АН, МАН-ын бүлгийн хуралдааны хооронд явж мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулж буй тул цаг их орж байгаа ажээ.

Иймд Ардчилсан намын бүлгийн бүлгийн хуралдааныг  үдээс хойш үргэлжлүүлэхээр болов. Үүний дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх юм байна.

                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж