Радко Младич өмгөөлөгчөө солихыг хүсчээ

Хуучирсан мэдээ: 2011.07.04-нд нийтлэгдсэн

Радко Младич өмгөөлөгчөө солихыг хүсчээ

Сербийн армийн командлагч асан Радко Младич Гаагийн олон улсын шүүхийн шүүх хуралд оролцохоос татгалзсан гэнэ. Түүний өмгөөлөгчид  зөвшөөрөл өгөөгүй учраас генерал Младич өнөөдөр болох шүүх хуралд оролцохгүй гэж мэдэгдсэн байна.  Өнгөрсөн зургадугаар сарын 3-нд болсон шүүх хуралд оролцохдоо Младич шүүгчийн асуултад  хариулах ч тэнхэлгүй байсан бөгөөд өөрт нь тулгасан 11 ялыг эсэргүүцсэн билээ. Радко Младичийг 1992-1995 оны хооронд Боснийн дайны үеэр лалын шашинт иргэдийг хоморголон устгасан хэрэгт буруутгаж байгаа юм. Радко Младич орос өмгөөлөгчтэй болох хүсэлт гаргасан гэнэ.

Гаагийн Олон улсын шүүх Радко Младичд Боснийн Серебренька тосгоны лалын шашинт иргэдийг хоморголон устгасан,  аллага хүчирхийлэл явуулсан зэрэг 11 төрлийн ял тулгажээ. Гаагийн шүүхээс томилсон өмгөөлөгч генерал Младичийг шүүх хурал дээр өмгөөлж байгаа юм.  Сүлийн 15 жилийн турш хууль сахиулагчдаас зугатааж байсан Радко Младич өнгөрсөн тавдугаар сард баривчлагдсан билээ. Өмнөх шүүх хурал болохын өмнө Младич “Би зөвхөн өөрийн орны ард иргэд, улс орноо хамгаалсан. Надад буруу байхгүй” гэж мэдэгдэж байжээ.  Боснийн дайны үеэр Серебренька тосгонд 7.500 гаруй лалын шашинтнуудыг хүйс тэмтэрсэн хэрэг нь дэлхийн II дайнаас хойшхи хамгийн харгис аллагад тооцогдож байгаа юм. 

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж