Тайланд улс эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо

Хуучирсан мэдээ: 2011.07.04-нд нийтлэгдсэн

Тайланд улс эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо

Тайланд
улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо. Өчигдөр болсон
бүх нийтийн сонгуульд Йинглак Шинаватрагийн сөрөг хүчний нам парламентад
олонхи суудал авсан байна. Тайландын ерөнхий сайд асан, хамгийн нөлөө
бүхий улстөрч Таксин Шинаватрагийн дүү Йинглак  Шинаватрагийн сөрөг 
хүчний нам парламентад 262 суудлыг эзэмших болжээ.

Албан ёсны дүн гарах хүртэл сонгуулийн ялалтаа хүлээн зөвшөөрөхгүй
байсан Йинглак Шинаватра "Юуны өмнө би Тайландын эдийн засгийн одоогийн
нөхцөл байдлыг өөрчлөх болно” гэж мэдэгджээ. Таксин Шинаватра 2006 онд
төрийн эргэлтээр ерөнхий сайдаас огцорсны дараа эх орноосоо дүрвэн
гарсан юм. Таксин Шинаватраг Тайландын хууль сахиулагчид сонгуулийн
луйвар, хээл хахууль болон хэвлэлийн эрх чөлөөг боогдуулсан хэрэгт
буруутган эрэн сурвалжилж байгаа ажээ. Түүнийг Монголд орогнож буй тухай
мэдээлэл гарч байсан юм. Өчигдөр болсон Тайландын бүх нийтийн
сонгуулийн үеэр Пыа Тай намын байрны гадна Таксин Шинаватрагийн зураг
бүхий далбаануудыг хийсгэсэн байна. Йинглакийг шүүмжлэгчид түүнийг
ахынхаа бодлогыг үргэлжлүүлнэ гэж үзэж байгаа боловч тэрбээр үүнийг
үгүйсгэсээр байгаа юм. 

Шинэ Ерөнхий сайдыг сонгуульд ялахаас өмнө Таксин Шинаватра Дубайгаас түүнд амжилт хүссэн гэнэ.

Таксин Шинаватра хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа "Би Тайландад эргэж
очихыг хүсч байгаа боловч тохиромжтой нөхцөл байдал, цаг үе ирэхийг
хүлээж байна” гэжээ. Пыа Тай намыг Таксин Шинаватраг улс төрд эргүүлэн
авчрахын тулд байгуулагдсан гэдэг. Тайландын бүх нийтийн сонгууль тус
оронд өрнөөд буй улс төрийн хямралыг эцэс болгоно гэж ажиглагчид
таамаглаж байгаа юм.

Видеог ЭНД дарж үзнэ үү.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж