Нефтийн төсөл яагаад занганд ордог вэ?

Хуучирсан мэдээ: 2011.07.04-нд нийтлэгдсэн

Нефтийн төсөл яагаад занганд ордог вэ?











Нефтийн үйлдвэрийн төсөл яагаад занганд ордог вэ?

Нефть боловсруулах үйлд­вэрийг дотооддоо барьж бай­гуулах хэрэгцээ, шаардлага аль эрт үүссэн боловч
үүнийг зориуд үл анзаарах “хэрэгцээ” тодорхой хүрээнд байдаг бололтой. Тэр тусмаа энэ явцуу “хэрэгцээ” төрийн
шийдвэр гаргах т
өвшинд үйлчилж ирсэн гэмээр.

Бензин, шатахууны хэрэг­цээгээ нэг улсаас хангадаг хараат
байдалд орсноо сая л анзаарч байгаа мэт хомсдол үүсэх бүрт төр, засгийн удирдлагууд санд­ралдана. 
Тэгээд хангамж тогтворжоод ирэхээр асуудлыг ма
ртдаг зуршилд 20
жил идэгдэв. Монголчууд өөрсдөө ха­раат байдлаасаа гарахыг хи­чээх­гүй байхад оросууд
яах ёстой болж байна? Тэд Монголын шатахууны хэрэгцээг м
өнхөд ханган
нийл
үүлэх үүрэг хүлээсэн улс биш. Тэр тусмаа давуу талаа ашиглаж, улс төр, эдийн
зас
аг, геополитикийн тоглолт хийх боломжоо гартаа атгаж үлдэхийг хүснэ шүү дээ.
Тэгвэл Оросуудын гар, хурууны дохио зангаагаар х
өдлөх утсан хүүхэлдэй шиг
байдлаасаа га­рахыг бид яагаад х
үссэнгүй вэ? Өнөөдөр ийм асуултыг зүй ёсоор тавих хэмжээнд хүртэл асуудал хурцаджээ.

Монгол Улсын шатахууны хэрэгцээг 100 хувь хангадаг
импортлогчид улс төрийн то­дор­хой нам хүчний санхүүгийн хэрэгцээг давхар хангаж ирсэн нь энэ асуудлын гол зангилаа гэж үзэх хүмүүс олон.
Импорт орлох б
үтээг­дэхүүнийг дотооддоо үйлд­вэрлэдэг болчихвол улстөрч­дийн санхүүжилт авдаг цорго давхар хаагдах болно. Чухам ийм явцуу эрх ашгаас үүдээд нефть
боловсруулах
үйлдвэрийн төслүүд саад мөргөн унаж байсан жишээ цөөнгүй аж.

Нийслэлийн Налайх дүүрэгт нефть боловсруулах үйлдвэр байгуулна гэж амлаж байсан УИХ-ын гишүүн
С.Отгонбаяр хоосон м
өрөөдөгч нэр зүүгээд хоцорсныг олон хүн санаж бай­гаа байх. Уг нь нефть боловсруулах үйлдвэр
байгуулах гэдэг биелшг
үй мөрөөдөл биш. Зөвхөн хэрэгцээ, шаардлагаар үйлдвэр байгуулчихгүй, үүнд хөрөнгө оруулалт шаардлагатай нь үнэн ч үүнийг шийдвэрлэх боломжууд цөөнгүй байсан. Үүний жишээ нь С.Отгонбаярын төсөл. Канадууд хөрөнгө оруу­лалт хийх тэрхүү төсөл 1996-2000 онд “Ардчилсан холбоо” эвсэл засгийн эрхэнд байх үед эхэлжээ.
Т
өсөл Налайх дүүрэгт үйлдвэрийн шатаа тавьж, Техник эдийн засгийн үндэслэл
/ТЭЗ
Ү/-ээ боловсруулж байх үедээ буюу 2000 оны сонгуу­лийн дараа унасан юм. Бүр тодруулж
хэлбэл, тэр
үеийн Ерөнхий сайдтай тохиролцож чадаагүйгээс төсөл бүтэлгүйтсэн байна. Нефть боловсруулах үйлдвэрийн ашгийн 30 хувийг өөртөө авахыг танхимын тэр­гүүн хүссэн гэдэг.

 

Харин үүнийг канадууд боломжгүй гэж үзсэн бөгөөд дараа нь С.Отгонбаяр хөөцөлдсөөр хө­рөн­гө оруулагчдаас 10 хувь, өөрийн хөрөнгө оруулалтад ногдох ашгаас 5 хувийг нь гаргахаар тохиролцож, нийт 15
хувийг Засгийн газр
ын тэргүүнд санал болгожээ. Гэвч бүх зүйл хожимдож, нефть боловсруулах үйлдвэрийн төслийг Засгийн газрын зүгээс хориглосон юм байна. Магадгүй, нефть боловс­руулах үйлдвэрийн аш­гийг хуваалцсанаас нефть импортлогчдыг “саах” нь илүү ашигтай
байдаг ч байж мэд
нэ.

Мөн удаах жишээ гэвэл Монголд үйл ажиллагаа явуулж байсан ОХУ-ын иргэн С.В.Паушок Улаанбаатараас холгүй төмөр замын
Рашаант
өртөөнд нефть боловсруулах үйлдвэр барьж байсан аж. Жилд хоёр сая тонн түүхий нефть
боловсруулж, 1.6 сая тонн шатахуун гаргах х
үчин чадалтай
тус үйлдвэрийн тех­ник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ нь батлагдаж, дэд бүт­цийг нь шийдвэрлэсэн ч ирээдүй нь бүрхэг байна. Уг нь тус үйлдвэрийн эрчим хүчийг л гэхэд ОХУ-аас болон Монголоос хангахаар хос шугам татсан аж.
Аль нэг эх
үүсвэр доголдоход нөгөө­хөөр нь хангахаар төлөв­лөсөн хэрэг.

Гэвч үйлдвэрийг ашиглалтад оруулж, үйл ажиллагааг нь эхлүүлэх эсэх нь улс төр, эдийн засгийн томоохон ашиг сонирхол дагуулсан асуудал болж хувирах
бололтой. Учир нь С.В.Паушокийн х
өрөнгө оруулалттай “Алтан Дорнод Монгол” компанийн үйл
ажиллагааг
өнөөдрийг хүртэл хязгаарлаад бай­гаа юм. С.В.Паушокт үүсгээд
байсан эр
үүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон ч татварын өрөнд битүүм­жилсэн тоног төхрөөмж, эд зүйлсийг ШШГЕГ-ынхан одоо хүртэл чөлөө­лөөгүй байна.

Нефть боловсруулах үйлдвэртэй холбоотой хамгийн сүүлийн үеийн мэдээлэл гэвэл Японы “Марубени” болон “Тоёо инженеринг” корпора­циудын
х
өрөнгө оруулалтаар дотоо­дын “Монгол секиюу” компани Дар­хан хотын ойролцоо
нефть боловс­руулах
үйлдвэр байгуулах төслийг боловсруулсан байна. Энэ талаар “Ройтерс” агентлаг улам­жилсан
бөгөөд асуудал
хариуцсан манай Засгийн газрын агентлагын з
үгээс энэ талаар
ямар нэг мэдээлэл гаргааг
үй байгаа юм. Энэ төсөл Зас­гийн газрын зүгээс дэмжлэг авлаа ч ойрын гурван жилд үйлдвэр ашиглалтад
орохгүй гэж “Ройтерс” мэдээлжээ.

Уг нь газрын тосны баталгаат нөө­цөөр дэлхийн 100-аад орноос 42 дугаарт орж буй Монгол Улс жилд ердөө нэг сая
тонн т
үлшний хэрэглээтэй. 1998 оноос хойш жилд найман сая баррель түүхий нефть
олборлож байгаа Монгол Улс жил
ийн хэрэглээний түлшээ дотооддоо үйлдвэрлэхэд
яагаад болохг
үй гэж?

Эдийн засгийн бие даасан бай­далд ноцтой асуудал үүсгэж буй
шатахууны хараат байдлыг ха­лах талаар Засгийн газраас ямар санаачилга гаргахыг
олон нийт х
ү­лээж байна. Салбарын сайдынх нь хувийн шинжтэй амлалтууд өнгөрсөн арван
жилд давтагдсаар ирсэн
үр дүнгүй ярианаас ялгагдахгүй байгааг эс тооцвол санал, санаачилга үнэндээ алга гэхэд
болно. Гэхдээ асуудлыг ураг­шуулах н
өхцөл байдлыг улс төр, эдийн засгийн ашиг сонирхол дундаас хайх ёстой байх л даа. Түлш,
шатахууны хэрэгцээгээ дотоодоосоо хангадаг болох нь импортлогчдын, цаашлаад
тэднээс санх
үүждэг улс төрийн бүлэглэлд ашиггүй байж болох юм. Хэзээ нэгэн цагт зайлшгүй баригдах
боловсруулах
үйлдвэр хэнийх байх вэ гэдэг дээр далд өрсөлдөөн өрнөж
байж ч мэдэх юм. Мөнгөний цоргыг хэний гарт өгөх вэ гэдгээс илүү улс орны эрх ашиг, эдийн засгийн аюулгүй байдал чухал
баймаар сан даа.

З.БОРГИЛМАА

Зохиогчийн эрх "Ардын эрх"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж