”Энержи ресурс”-ынхан валютын ханшийн эрсдэлтэй тулах нь

Хуучирсан мэдээ: 2011.03.02-нд нийтлэгдсэн

”Энержи ресурс”-ынхан валютын ханшийн эрсдэлтэй тулах нь

ММС буюу “Энержи ресурс” компани Хонконгийн хөрөнгийн биржид хувьцаагаа амжилттай борлуулж эхэлсэн. Одоогоор тус компани хувьцаагаа 10.50 хонконг доллараар Хонгконгийн хөрөнгийн биржид худалдаалж  байгаа юм. Хэрэв “Энержи ресурс”-ынхан цаашид тулгарч болзошгүй эрсдэлээс сэргийлж чадвал хувьцааных нь ханш одоогийн ханшаасаа 26 хувиар буюу 13.18 хонконг долларт хүрэх магадлалтайг судалгаагаар тогтоожээ. Тус компани хятад руу нүүрсээ экспортолдог нь валютын ханшийн эрсдэлийг бий болгох талтай аж. Тэдний бүтээгдэхүүнийг  Винсвэй худалдааны компани, Чайна газ, Өвөрмонголын Шинхуа групп болон гангийн томоохон үйлдвэрлэгчид болох Боуган, Шоуган зэрэг хятадын үйлдвэрүүд гэрээгээр худалдаж авдаг байна. “Энержи ресурс”-ийн  борлуулалтын өртгийн 79 хувь, үйл ажиллагааны зардлын 13 хувь, капитал зардлын 88 хувийг ам.доллараар хийж байсан ба үлдсэн гүйлгээг 2009 онд төгрөгөөр хийж байсан бол өнгөрсөн оны сүүлчээс нийт борлуулалтын 77 хувийг ам.доллараар үлдсэн хувийг нь юаниар хийж эхэлжээ. Одоогоор тус компани нь гадаад валютын эрсдэлийг удирдах ямар нэгэн арга хэрэгжүүлээгүй байгаа нь дээрх эрсдэлийг үүсгэж болзошгүйг мэргэжлийнхэн анхааруулж байна. Үүнээс гадна компанийн цаашдын үйл ажиллагааны эрсдэлд  уурхайн болон дэд бүтцийн өргөтгөлийн зардлууд нэмэгдэх, төсөл удаашрах, Хятадын гангийн үйлдвэрлэл буурах, улс төрийн тогтворгүй байдал нөлөөлж магадгүй байна.

Р.САРАНГОО


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж