Намуунаа олноос нуугдав

Хуучирсан мэдээ: 2011.03.02-нд нийтлэгдсэн

Намуунаа олноос нуугдав

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    “Киви” хамтлаг тарж байгаа гэх мэдээлэл хэвлэлээр гарснаас хойш хамтлагийн гурван бүсгүй олны хараанаас зугтах болсон. Тэд албан ёсны тайлбар хийхгүй зүгээр л зугтах болсон. Харин өчигдөр болсон “Ф.Шопен ба XXI зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын уралдааны гала тоглолтыг үзэхээр “Киви”-гийн Б.Намуунаа ирсэн байв. Тэрбээр өвөө, эмээгийнхээ хамт явж байв. Б.Намуунаа нь Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын ангийг төгссөн юм. Тэрбээр ирээдүйд өөрийн бие даасан төгөлдөр хуурын тоглолтоо хийхийг хүсдэг гэсэн. Мөн түүнд өв дамжсан төгөлдөр хуур байдаг аж. Олны хараанаас зугтсан Намуунаа энэ өдөр хар шил зүүж театрын “Б” лоожинд морилсон. Тэрбээр театрт гэрэл унтарч хөшиг нээгдэхэд орж ирж суудалдаа суугаад, тоглолт дуусахаас өмнөхөн гараад явсан юм. Магадгүй олны хэл амны бай болохгүйн тулд ингэж зугтах шахам гарч явсан биз.

    М.Анир

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж