“Лейкерс” “Миннесота”-г 14 дараалж хожлоо

Хуучирсан мэдээ: 2011.03.02-нд нийтлэгдсэн

“Лейкерс” “Миннесота”-г 14 дараалж хожлоо

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Лос-Анжелес Лейкерс” баг өнөөдөр “Миннесота Тимбервулвес” багийн талбайд зочилж, 90:79 харьцаатай хожсоноор улирлын 43 дахь ялалтаа байгуулсан байна. Багийн лидер Коби Брайнт 24 оноо авчээ. Өнөөдрийн тоглолт нэгэн дээд амжилтыг эвдэж болохоор тоглолт байсан. Учир нь үүний өмнө “Лейкерс” “Миннесота” багтай тоглоход сүүлийн 13 удаад нь дараалсан ялалт байгуулаад байсан юм. Тиймээс тоглолт эхнээсээ сонирхолтой болох нь гарцаагүй байлаа. Мэдээж талбай дээрээ байгаа гэдгээрээ “Миннесота” эхний үед бага зэрэг илүүрхэж чадсан. Уэсли Жонсон холын зайнаас гурван оноо авснаар тооны харьцаа 5-0 болжээ. Эхний үед “Миннесота” 21 оноо авсан бол “Лейкерс” 18 оноо авсан байна. Хоёрдугаар үед “Цөөвөр чононууд” мөн л илүүрхэж чадсан. Харин гуравдугаар үед нуурын баг хамаагүй илүү нь байлаа. Багийн лидер тоглогчид болох По Газол, Коби Брайнт нар ээлж дараалан оноо авч тооны зөрүүг ойртуулж, бүр дөрвөн онооны давуутай болсон байна. Шийдвэрлэх дөрөвдүгээр үед “Лейкерс” онооны харьцааг барьж чадсанаар 90:79 харьцаатай хүндхэн ялалт авч, “Миннесота”-г сүүлийн 14 тоглолтод дараалан хожсон гэсэн гайхалтай амжилт тогтоолоо. “Миннесота”-гаас Уэсли Жонсон 20 оноо, 8 самбар авсан бол Майкл Бисли 14 оноо, Кэвин Лав 13 оноо, 11 самбар авчээ. “Лейкерс”-ээс Коби 24 оноо, Эндрю Байнум 14 оноо, 7 самбар, По Газол 12 оноо, 17 самбар, Ламар Одом 12 оноо тус тус авсан байна.

    Score Studio

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж