Ордны танхимуудыг түрээслэхгүй

Хуучирсан мэдээ: 2011.07.01-нд нийтлэгдсэн

Ордны танхимуудыг түрээслэхгүй

Сүүлийн үед Төрийн ордны хуралдааны танхимуудад улс төрийн намуудын үйл ажиллагаа, хүмүүсийн сонгуулийн сурталчилгаатай холбоотой арга хэмжээнээс гадна Төр, засгийн үйлчилгээ аж ахуйг эрхлэх газар ашиг олох зорилгоор түрээсэлж хурал зөвлөгөөн, хувь хүний концерт хүртэл зохион байгуулдаг болсон. Үүнийг таслан зогсоохоор УИХ-ын дэд дарга Г.Батхүү албан тоот гарган Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарт хүргүүлсэн байна. Дээрх үйлдэл нь Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журмыг ноцтой зөрчиж байна гэж УИХ-ын дэд дарга үзсэн байна.

Төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүмүүс Төрийн ордонд хурал, зөвлөгөөн, уулзалт, семинар зохион байгуулж “имиж”-ээ өсгөхийг хүсдэг нь УИХ-ын хэвийн үйл ажиллагаанд саад учруулдаг болсныг УИХ-ын дэд дарга албан бичигтээ анхааруулжээ. Үүнээс хойш ордны танхимуудыг түрээсэлж хурал, зөвлөгөөн хийхгүй байхыг холбогдох хүмүүст сануулсан байна.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж