Бусдын эхнэр яах вэ, өөрийнх тань юу билээ

Хуучирсан мэдээ: 2011.03.02-нд нийтлэгдсэн

Бусдын эхнэр яах вэ, өөрийнх тань юу билээ

Улс төр савнаасаа хальжээ. Бүр дэлбэ үсэрч байна хэмээн хэлж болно. Хамрахгүй хүрээ, хэлэхгүй үг гэж алга. Тухайлбал улс төрч хэмээн өөрийгөө өргөмжлөгсдийн нэг соцдек  А.Ганбаатар саяхан нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа бусдын эхнэрийг будаг шунх түрхэн байж баахан дайрчээ.Түүний хэлж байгаагаар тэр айлын эзэгтэйд авах юм байхгүй юм байх. Угтаа бол тэр өөрөө улс төрд хөл тавьсан болохоос улс төрч болоогүй нэгэн аж. Түүнийг хүний эхнэрийн талаар дэмий донгосохыг сонсоод ийм дүгнэлт хийлээ. Тэр өөрөө “хориотой цохилт” хийсэн болохоор өөрийнх нь авгайн талаар ярихад гомдохгүй байлгүй дээ.

Заяа гэх товчхон нэртэй эхнэр нь /уг нэрний урьд ямар нэг тодотгол байж болно. Жишээ нь Алтан, Ариун гэх мэт/  зарим нэг эх сурвалжийн ярьж байгаагаар социализмын үед Дархан хотод арав дугаар анги төгсөж гадаадад сургуульд явсан эмэгтэй. Тэрээр тухайн улсад суралцаж байхдаа хэнд ч анзаарагдаггүй, хэн ч танихгүй, хэн ч тоодоггүй  дундаж нэгэн байж. Дархан хотод өсч өндийсөн Заяагийн  өвөг дээдэс нь Увс аймгийн гаралтай гэнэ. Садан төрлөөс нь дурдвал Гаалийн ерөнхий газрын дарга Д. Цэвээнжав. УИХ-д 1998 онд Чимэдцэрэн агсны тойрог дээр зарласан нөхөн сонгуульд Дарханаас сонгогдож байсан энэ хүн  Нийгмийн даатгалын дарга. Их ч баяжсан гэх юм билээ. Тухайн үед засгийн эрх барьж байсан “Ардчилсан холбоо” эвслийн бүх нууц Заяа хэмээх эмэгтэйгийн амаар Д.Цэвээнжавт очиж, МАХН-ын удирдлагад хүрч байсан гэж ярьдаг. Ер нь оюутан байхаасаа “хошуу урттай” гэж хамт сурч байсан хүмүүс тодорхойлдог гэнэ.
Амныхаа зоргоор чалчсан А.Ганбаатарын амьдралын зах зухыг сөхвөл бусдын л адил алдаа, оноо байдаг юм билээ. Салж бутарч, эвлэж нийлж юм юм л үзэж яваа энэ эр өөрөө эхнэргүй юм шиг бусдын амьдрал руу хошуу дүрсэн нь олиггүй харагдуулж байна.  Ер нь улс төр хийх юм бол өөрсдөө л хий л дээ. Харин айл гэрийн амьдрал, эхнэр хүүхдээрээ оролдох болтлоо монголчууд арай доройтоогүй биз дээ, А.Ганбаатар аа.

А.Бодол

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж