Форумыг сэтгүүлчид хөтөлж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.02-нд нийтлэгдсэн

Форумыг сэтгүүлчид хөтөлж байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монголын эдийн засгийн чуулга уулзалт үргэлжилж байна. Тус чуулга уулзалтын нэг онцлог нь салбар хуралдаан бүрийг сэтгүүлчид хөтөлж байгаа нь өмнөх жилийнхээс өвөрмөц болж буй. Тухайлбал, “Компанийн засаглал” сэдвийн дор болсон салбар хуралдааныг “Майнинг журнал” сэтгүүлийн эрхлэгч Л.Болормаа хөтөллөө. Тэгвэл “Төр хувийн хэвшлийн түншлэл, санхүүжилт” сэдвийн дор болох салбар хуралдааныг Ийгл телевизийн сэтгүүлч Н.Баасанбямба хөтөлнө. Тус хуралдаанаар Монгол Улсын дэд бүтцийн асуудал хөндөгдөх юм. Уг хуралдаанд УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Зам, тээвэр барилга хот, байгуулалтын сайд Х.Баттулга нар оролцож, илтгэл тавьж хэлэлцүүлнэ.

    Харин маргааш болох “Дээд боловсрол, эрэлт хэрэгцээ” сэдвийн дор болох салбар хуралдааныг “UBS” телевизийн сэтгүүлч, Б.Сайнбаяр хөтөлнө. Уг хуралдаанаар дээд боловсролыг ажлын байртай хэрхэн уялдуулах, нийгэмд ямар мэргэжил хамгийн эрэлттэй байгааг хөндөх учиртай. Тиймээс тус хуралдаанд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нар оролцож дээрх сэдвийг хөндсөн илтгэлүүдийг тавихаар болжээ.

    Харин “Хотын хөгжил” сэдвийн дор болох салбар хуралдааныг HTB телевизийн сэтгүүлч Д.Энхтуяа хөтөлнө. Уг хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Ерөнхийлөгчийн Тамгын газрын зөвлөх М.Батчимэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, орлогч дарга Да.Ганболд нар оролцож, нийслэлийн хөгжлийг хэрхэн төлөвлөж байгааг энэхүү хуралдаанд танилцуулах ажээ.

    Г.Дарь

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж