Төрийн
ордонд болж буй Монголын эдийн засгийн форумын хүрээнд Монгол Улсын
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Иргэний танхимд “Хариуцлагатай уул
уурхайг хөгжүүлэх нь сэдэвт” олон улсын дугуй ширээний уулзалт зохион
байгууллаа. Иргэний танхимд өнөөдөр 13.00 цагт эхэлсэн уулзалтыг нээж Монгол
Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ.
Энэ
удаагийн дугуй ширээний уулзалтаар Хариуцлагатай уул уурхайн санааачилгын
судалгааны талаар голчлон ярилцлаа. Хариуцлагатай уул уурхайн чиглэлээр
Австрали, Индонези, Лаос, Монгол зэрэг дэлхийн 12 улсад хийсэн судалгааг 2011
оны нэгдүгээр сард болсон Швейцарийн Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн
чуулга уулзалтын үеэр тусгайлан танилцуулж авч үзсэн юм. Дугуй ширээний уулзалтад
энэхүү судалгааны талаар судалгааны багийн ажилтан хатагтай Катерин Мкфейл
танилцууллаа
Уул
уурхайн салбарт улс орнуудад тулгамдаж буй асуудал ижил төстэй шинж чанартай,
монголчуудын хувьд тухайлбал Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд алдсан ч
оносон ч зүйл бий гэж хэлж байлаа. Манай
улсын хувьд Хөрөнгө оруулалтын гэрээг парламентын төвшинд авч үзэн нээлттэй
хэлэлцүүлэн баталснаараа дэвшилтэт талтай гэж байлаа. Мөн сайд Д.Зоригт ирэх
хаврын чуулганы хуралдаанаар Ашигт малтмалын хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх гэж
байгаа гэж мэдэгдлээ.
А.АНУ