Хээрийн түймрүүдийг унтраажээ

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

Хээрийн түймрүүдийг унтраажээ

Хөвсгөл аймгийн Тариалан сумын III багийн нутаг Ар тархид энэ сарын 07-ны өдрийн 11:00 цагт таван га талбайг хамарсан хээрийн түймэр гарчээ. Түймрийг унтраахаар орон нутгаас 50 хүн, зургаан машин техниктэйгээр ажиллаж 23:00 цагт цурманд оруулсан байна. Тэд шаргуу ажилласны үр дүнд түймрийг бүрэн унтраасан гэнэ.
Түүнчлэн Булган аймгийн Баяннуур сумын “Бор булан”-д  мөн өдрийн 15:30 цагт түймэр гарчээ. Түймрийг тухайн өдрийн 19:30 цагт цурманд оруулж, маргааш нь бүрэн унтраасан аж. Энэ мэт ой, хээрийн түймэр хуурайшилт ихтэй байгаа газруудад гарч болзошгүй байгаа учраас иргэдийг болгоомжтой байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж