Дэлхийн хамгийн урт гүүр ашиглалтад орлоо

Хуучирсан мэдээ: 2011.07.01-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн урт гүүр ашиглалтад орлоо

Хятад  зүүн эргийн Киндао хотыг  Хуандао хоттой холбосон далайн 42.4 км урт гүүр байгуулж дуусчээ. Тус улсын төв мэдээллийн хэрэгслээр мэдээлж буйгаар өнөөдөр ашиглалтад орж буй гүүр дэлхийн хамгийн урт гүүр болж буй гэнэ. Доогуураа туннель бүхий гүүрэн  байгууламжид өнгөрсөн даваа гаригт техник, аюулгүй байдлын туршилт хийсэн байна. 5,200 орчим тулгуур баганатай гүүрийн бүтээн байгуулалт 2007 оноос эхэлсэн ажээ. Гүүрийг барихад ойролцоогоор 10 тэрбум юань буюу 1.55 тэрбум ам.доллар зарцуулсан гэнэ. Гүүрээр өдөрт 30,000 машин зорчих инженерийн тооцоо гарсан бөгөөд нэг хотоос нөгөөд очиход 30 минут зарцуулах ажээ. Хятад аж үйлдвэрийн томоохон төв Гуандонг мужийг Хонконг, Макаотой холбох  өөр бас нэгэн  томоохон төслийг хэрэгжүүлж байгаа юм. Далай дээр байгуулах уг гүүрийн бүтээн байгуулалтын ажил 2009 онд эхэлсэн бөгөөд 2016 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Гэрэл зургийг энд дарж үзнэ үү.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж