
BBC телевизийн цуврал “Тёдор” киноны од жүжигчин Жонатан Мейер амиа хорлох гэж оролджээ. Жүжигчин мягмар гаригийн үдэш Лондон дахь гэртээ нойрсуулах эм хэтрүүлэн хэрэглэсэн байхад нь эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж амийг нь аварчээ. Холливуудын хамгийн ирээдүйтэй жүжигчдийн нэгт тооцогддог Жонатан Мейерийн архинд орсон шалтгаан нь ээжийнх нь үхэлтэй холбоотой ажээ. Тэрбээр 2007 онд ээж нь нас барснаас хойш сэтгэлийн дарамтанд орж ууж эхэлсэн ажээ. Өнгөрсөн сард Жонатан Өмнөд Африкт архинаас гаргах албадан эмчилгээний төвд хэвтсэн нь тав дахь удаагийнх нь гэнэ. “Hugo Boss”,”Versace”-ийн нүүр царай болсон Холливуудын царайлаг жүжигчдийн нэг Жонатан “Харродс” сүлжээ дэлгүүрийн өв залгамжлагч Рина Хаммертай үерхдэг. Тэрбээр Америкийн телевизийн цуврал киноны Элвисийн дүрээр “Алтан бөмбөрцөг”-ийн эзэн болж байсан юм.
Н.Энх