Спортын сэтгүүлчидтэй уулзана

Хуучирсан мэдээ: 2011.07.01-нд нийтлэгдсэн

Спортын сэтгүүлчидтэй уулзана

Монгол Улсад 1921 онд Ардын хувьсгал ялснаар Биеийн тамир спортын салбарт түүхэн үе шат эхэлсэн гэж үздэг. Тиймээс энэ онд Биеийн тамир спортын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиож байна. Ой тэмдэглэх, ойн хүрээнд зохион байгуулах цуврал арга хэмжээг БТСГ хариуцаж байгаа бөгөөд хөтөлбөр ёсоор өнөөдөр нийслэл, дүүрэг, тусгай газрын удирдлагууд, Биеийн тамир, спортын их, дээд сургуулийн удирдлага болон хэвлэл, мэдээллийн хамт олныг БТСГ-т хүлээн авч уулзах ажээ.


МОНГОЛ УЛСАД БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАР ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ
90 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР

07 сарын 01    
                  
/11.00-12.00 цагт/ Нийслэл, дүүрэг, тусгай газрын удирдлагуудыг хүлээн авах

/12.00-13.00 цагт/ Биеийн тамир, спортын их дээд сургуулийн удирдлагыг хүлээн авах

/14.00-15.00 цагт/  Xэвлэл мэдээллийн хамт олныг хүлээн авах    
    

07 сарын 04

/10.00-10.30 цагт/    Үе үеийн удирдлага, Олимпийн медальтнуудыг хүлээн авах
Үндэсний шигшээ багийг хүлээн авах /Спортын төв  ордон/

/11.00 цагт/    Монгол улсад Биеийн тамир, спортын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан хэвлэлийн бага хурал /Спортын төв ордны хурлын танхим/        

/11.30 цагт/     “Биеийн тамир, спорт-90 жилд” үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа /Спортын төв ордны “А” зааланд/  

/15.00-17.00 цагт/ Хамтран ажилладаг байгууллага, спортын холбоо, иргэдтэй хийх уулзалт /Спортын төв ордoн/

07 сарын 05

/15.00-16.00 цагт/    Аймгуудын Биеийн тамир, спортын газрын хамт олныг хүлээн авах
 

07 сарын 04-06

/10.00-18.00 цагт/    “Биеийн тамир, спорт-90 жилд” спортын холбоодын үзэсгэлэн /Спортын төв ордны “А” зааланд/

07 сарын 06

/10.00-12.00 цагт/    – Биеийн тамир, спортын ахмадуудыг хүлээн авах /Спортын төв ордон/

-Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол

07 сарын 07

/14:30 цагт/    Биеийн тамир, спортын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн зочид, төлөөлөгчдөд зориулсан хурал, спорт-урлагийн тоглолт /Буянт-Ухаа биеийн тамир спортын ордон/

07 сарын 08-10     

Азийн спортын менежментийн VII их хурлыг зохион байгуулах /Улаанбаатар зочид буудал/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж