Харин маргааш болох “Дээд боловсрол, эрэлт хэрэгцээ” сэдвийн дор болох салбар хуралдааныг “UBS” телевизийн сэтгүүлч, Б.Сайнбаяр хөтөлнө. Уг хуралдаанаар дээд боловсролыг ажлын байртай хэрхэн уялдуулах, нийгэмд ямар мэргэжил хамгийн эрэлттэй байгааг хөндөх учиртай. Тиймээс тус хуралдаанд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нар оролцож дээрх сэдвийг хөндсөн илтгэлүүдийг тавихаар болжээ.
Харин “Хотын хөгжил” сэдвийн дор болох салбар хуралдааныг HTB телевизийн сэтгүүлч Д.Энхтуяа хөтөлнө. Уг хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Ерөнхийлөгчийн Тамгын газрын зөвлөх М.Батчимэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, орлогч дарга Да.Ганболд нар оролцож, нийслэлийн хөгжлийг хэрхэн төлөвлөж байгааг энэхүү хуралдаанд танилцуулах ажээ.