Тэргүүн хатагтайн ерөнхийлөгч болох замыг хаав

Хуучирсан мэдээ: 2011.07.01-нд нийтлэгдсэн

Тэргүүн хатагтайн ерөнхийлөгч болох замыг хаав

Гватемала улсын Дээд шүүх тус орны тэргүүн хатагтай Сандра Торресын нэрийг ерөнхийлөгчийн сонгуулийн жагсаалтаас хассан шийдвэр гаргав. Энэ жилийн гуравдугаар сард Торрес ерөнхийлөгч нөхрөөсөө салах өргөдлөө гаргасан байв. Тус орны Үндсэн хуулинд ерөнхийлөгчийн хамаатан саданг төрийн тэргүүний сонгуульд оролцуулахгүй гэсэн заалт байгаагаас тэргүүн хатагтай ийм алхам хийжээ.

Тэргүүн хатагтай нөхрөө орхих болсон шалтгаанаа эх орноо хайрлахыг хувийн сонирхлоос илүүд үзнэ гэж тайлбарласан байлаа. Тэрээр “Гветамалагийн төлөө” нөхрөөс салж байгаа анхны эмэгтэй гэж өөрийгөө нэрлэж байв. Торреё, Колома хоёрын салалтыг олон хүн үл тоож, Тэргүүн хатагтай ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж байгааг “жүжиг” гэж үзэж байсан юм.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж