Обама “цөмийн клубт” хандав

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

Обама “цөмийн клубт” хандав

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама дөрүвдүгээр сарын 8-нд Стратегийн довтолгооны зэвсэглэлийг хорогдуулах шинэ гэрээнд гарын үсэг зурсаны дараа ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведевтай хамтран хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр цөмийн зэвсэгтэй орнуудад хандан цөмийн нөөцөө хорогдуулах асуудлыг бодож үзэхийг уриалав. РИА Новости агентлаг Прагаас дамжуулснаар бусад орнууд цөмийн зэвсэгтэй учраас л АНУ, Орос хоёр өөрийн цөмийн зэвсгийн нөөцөө хадгалахаас өөр аргагүй хэмээн АНУ-ын ерөнхийлөгч хэлсэн байна.
СДЗ-ийг хорогдуулах шинэ гэрээнд ерөнхийлөгч нар Чехийн нийслэлд гарын үсгээ зурсан билээ. Энэ гэрээ нь өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард хугацаа нь дууссан гэрээг орлох юм. Шинэ гэрээгээр тохиролцогч орнууд долоон жилийн дотор стратегийн зэвсэглэлээ 30 хувиар  тус тус бууруулна. Тал бүрт нь сөргөлдөөн гарахад бие биенээ устгахад хангалтай баталгаа болсон 1550 цөмийн цэнэг үлдэхээс гадна  энэ шинэ гэрээ нь хоёр орон цөмийн зэвсэггүй болох эрмэлзэлтэйг дэлхийд үлгэр болгон харуулах ёстой.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж