Сонгодог урлагийн шинэ од

Хуучирсан мэдээ: 2011.06.30-нд нийтлэгдсэн

Сонгодог урлагийн шинэ од

Энхтайваны
Амартүвшин. Энэ залууг дуурийн урлагт элэгтэй үзэгчид маш сайн танина.
Тэр бол энэ цагийн театрын залуу од. Дуурь бүжгийн идэр залуу, эрч
хүчтэй уран бүтээлч. Э.Амартүвшин энэ өдрүүдэд ОХУ-д сонгодог урлагийн
“олимп” гэгддэг П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаанд оролцож
байгаа юм. Өнөөдөр орой уралдааны дүн гарна. Театрын хамт олон нь энэ
авьяаслаг уран бүтээлчийг сонгодог урлагийн “олимп”-иос медаль ганзгалан
ирнэ гэдэгт тун итгэлтэй байгаа гэсэн шүү. Ингээд Э.Амартүвшингийн
тухай товч танилцуулга хүргэ?.

Залуу дуучин Э.Амартүвшин
Сүхбаатар аймагт төрж өссөн бөгөөд наймдугаар ангиасаа эхлэн дуулжээ.
Тэрбээр 2009 онд СУИС-ийг дуурийн дуулаач мэргэжлээр төгсч, УДБЭТ-т
гоцлол дуучнаар ажиллаж эхэлсэн байна. Хоёрхон жилийн хугацаанд
Э.Амартүвшин дөрвөн дуурийн гол дүр бүтээжээ. “Хэрмэл жүжигчид” дуурийн
Тонио, “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн, “Ламбугайн нулимс” дуурийн
Лодон, “Аида” дуурийн Амонасрогийн дүрийг тэр энэ хугацаанд амилуулсан
байна.  Харин ирэх улиралд Ж.Вердийн “Риголетто” дуурийн Риголеттогийн
дүрд тоглохоор бэлтгэж байгаа гэсэн. Дэлхийн дуурийн урлагийн ноён оргил
Ж.Вердийн “Аида” дуурьд дуулна гэдэг дуурийнхны хувьд мөрөөдөл, бас том
шалгуур. Харин Э.Амартүвшингийн хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сард
УДБЭТ-ын тайзнаа тавьсан “Аида” дуурийн Аидагийн аав Эфиопын хааны
дүрийг маш чадварлаг бүтээж, үзэгчдээс төдийгүй урлаг судлаач,
шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч чадсан юм.

Дуучин Э.Амартүвшингийн манай сайтад өгч байсан ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж