ОУВС шинэ захиралтай болов

Хуучирсан мэдээ: 2011.06.30-нд нийтлэгдсэн

ОУВС шинэ захиралтай болов

Олон улсын валютын сангийн гүйцэтгэгч захирлаар Францын Сангийн сайд Кристин Лагардыг томилсон тухай мягмар гаригийн орой Agence France-Presse дамжуулав.

Түүний томилогдох нь тодорхой байсан бөгөөд Лагард тус байгууллагын түүхэнд анхны эмэгтэй тэргүүн болж байна. Энэ тушаалд Мексикийн Төв банкны тэргүүн Агустин Карстенс өр­сөлд­сөн боловч ихэнх орнууд зөвлөлдөөд Лагардыг дэмжихээр шийдсэн байлаа. Өмнө нь тэрээр ОУВС-д шинэчлэл хий­хээр амласан. Тэрээр сангийн оролцоонд хөгжиж буй орнуудын төлөөллийг нэмэг­дүүлнэ.

Хүчингийн хэрэгт холбогдсон өмнөх захирал Доминик Стросс-Кан огцорсны дараа шинэ захирал хэрэгтэй болсон юм. Нууц гэмээр тохиролцоогоор ОУВС-г Европын орнуудын төлөөлөгч толгойлж иржээ. Харин Дэлхийн банкийг АНУ-ын төлөөлөгч толгойлдог юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж