Хуулийн төслийн хэлэлцүүлэг болно

Хуучирсан мэдээ: 2011.06.30-нд нийтлэгдсэн

Хуулийн төслийн хэлэлцүүлэг болно

Ерөнхийлөгчийн Тамгын газраас шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хүрээнд хуульчийн эрх зүйн байдал, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, мэргэжлийн ёс зүй, хариуцлагын тогтолцоо, үйл ажиллагаандаа баримтлах зарчим, хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах байгууллагын чиг үүрэг, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг бүрдүүлсэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулаад байгаа билээ. Энэхүү хууль батлагдан гарснаар одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Өмгөөллийн, Хуульч сонгон шалгаруулах тухай хуулиуд хүчингүй болох юм.

Хуулийн төслийг улам боловсронгуй болгох, өмгөөлөгчдийн  саналыг авах зорилгоор нээлттэй хэлэлцүүлгийг  Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-д өнөөдөр  14.30 цагт зохион байгуулахаар болжээ.

www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж