Малын хорогдол 6,194 саяд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

Малын хорогдол 6,194 саяд хүрчээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ирүүлсэн мэдээгээр улсын хэмжээнд 6 сая 194 мянга 569 толгой мал хорогджээ. Үүнээс 542 мянга 336 нь бод,  5 сая 652 мянга 233 нь бог мал байна. Гэхдээ энэ яг таг нарийн тоо биш гэнэ. Зарим алслагдсан сумдын малчидтай төдийлөн холбогдож чадахгүй байгаагаас гадна өдөр бус цагаар малын тоо толгой хорогдож эхэлжээ. Хэдийгээр өвлийн бэрхийг давсан ч онд тэнхээгүй орсон малууд хаврын улиралд хорогдох нь их байдаг аж. Нэгэнт тэнхээ, тамиргүй болсон малд өвс, тэжээл өгөөд ч сэхэл авахгүй байна гэж малчид хэлж байна.

Л.ХАЛИУ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж