
Фолк рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Алтан Ураг” хамтлагийнхан хоёр дахь бие даасан тоглолт энэ сард хийхээр төлөвлөж байсан ч хойшилсон. Учир нь тус хамтлагийн тоглолтыг “UP Music” продакшн зохион байгуулж байгаа бөгөөд бэлтгэл бүрэн хангагдаагүй байгаа гэнэ. Иймд тоглолтыг хойшлуулаад байгаа аж. Энэ талаар тус хамтлагийн ахлагч Ц.Гангаагаас тодруулахад “Манай хамтлагийн хувьд тоглоход бэлэн. Бэлтгэлээ бүрэн базаасан.
Харин “Up Music” продакшны зохион байгуулалтын ажил дуусаагүй байгаа юм шиг байна лээ. Тэгээд л тоглолт хойшилсон. Ер нь бол наадмын өмнө хийх санаатай байна. Гэхдээ амжвал шүү дээ” хэмээн хариуллаа. “Алтан Ураг” хамтлагийн хоёр дахь бие даасан тоглолтод “Нисванис”, “Лемонс”, “Fire”, “A Sound”, дуучин Б.Сарантуяа, “Ice Top”, “Хурд”, “Татар” зэрэг хамтлаг, дуучид оролцох аж.
М.Дөл