Түүхт ойг цэргийн сүрт жагсаал нэмнэ

Хуучирсан мэдээ: 2011.06.29-нд нийтлэгдсэн

Түүхт ойг цэргийн сүрт жагсаал нэмнэ

Улсын сүр цэрэгтээ, цэргийн сүр жагсаалдаа гэдэг. Ард олны хэдийнээ хүлээж цэрэг дайчдынхаа дайчин цогтой жагсаалыг үзэх боломж олгодог цэргийн хүндэтгэлийн жагсаал долдугаар сарын 10-ны өдөр Их Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байна. Цэргийн хүндэтгэлийн жагсаал нь тухайн улс орны тусгаар тогтнол, түүнийг батлан хамгаалах цэрэг, зэвсгийнхээ хүчин чадлыг харуулсан чухал арга хэмжээний нэг бөгөөд олон түүхт ой давхацсан энэ онд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэрэг дайчдаас гадна Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэрэг, ШШГЕГ, ОБЕГ-ын бие бүрэлдэхүүний төлөөлөл бүхий 2000 гаруй алба хаагч цэргийн ёслолын жагсаалын арга хэмжээнд оролцох ажээ.

Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа Монгол Улсын төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэх цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаалд зэвсэгт хүчнээс оролцож байгаа цэргийн алба хаагчид саяхан Монгол Улсын ерөнхийлөгчийн батлагдсан шинэ загварын дүрэмт хувцсаар жагсаалаа чимэх бөгөөд сүүлийн үед Зэвсэгт хүчний зэвсэглэлд нэвтэрсэн техникийн жагсаалаас Морин цэргийн жагсаал оролцож байгаагаараа онцлог болж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж