
-Нөхрийн тань бие сайжирч байна уу?
-Одоогоор сайжирсан юм алга. Ухаан ороогүй байна. Нэлээд хүнд бэртэлтэй гэсэн. Маргааш хагалгаанд орж магадгүй. Гэхдээ эмч нар найдваргүй байж магадгүй гэсэн.
-Осол болсон газарт очсон уу. Танай нөхөр яаж яваад осолдсон юм бол?
-Очиж үзээгүй ээ. Явган зорчигчийн буруу байсан гэх юм сонсогдсон. Гэхдээ миний нөхөрт 103-ийн эмч нар тухайн үед нь тусламж үзүүлсэн бол ийм юм болохгүй байсан болов уу. Одоо амьд гарах магадлал бага гэсэн. Осол болсноос хойш гурван цагийн дараа эмнэлэгт авчирсан шүү дээ. Эмч нарын буруугаас болж хожимдож эмнэлэгт хүргэсэнд харамсч байна гэв.
Одоогоор осол хэний буруугаас гарсан нь тодорхойгүй байна. Замын цагдаагийн газраас сарын хугацаанд ослын шалтгааныг эцэслэн гаргадаг аж.