Хуучирсан мэдээ: 2011.06.29-нд нийтлэгдсэн

Ажил хаялтын харанга

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны ирэх улирал ажил хаялтад өртөх магадлал өндөр байгаа билээ. Учир нь тоглогчдын холбоо болон лигийн удирдлагууд өдийг хүртэл тохиролцоонд хүрч чадаагүй байгаа юм. Гэтэл эцсийн шийд гарах хугацаа нь баасан гариг.  Харин өнөөдөр сагсан бөмбөгийн хамгийн хүчирхэг лигийн тэргүүн Дэвид Стэрн тохиролцоонд хүрэх хангалттай хугацаа байгаа гэж хэллээ. Гэхдээ талууд харилцан тохиролцоонд хүрч, гарын үсэг зурж чадахгүй бол баасан гаригаас ажил хаялт эхэлнэ.

Өмнөх уулзалтад ямар нэг шийдвэрт хүрэх боломжгүй болсон тоглогч нар багийн удирдлагуудтайгаа уулзаж, энэ талаар ярилцахгүй байгаа нь асуудал үүсгэх магадлалтай байна. Сүүлийн товыг тоглогчид гаргасан гэдгийг Стэрн хэлжээ.

“Бид амралтын өдрүүдээр уулзана гэж бодож байсан. Харин тэд ажлын өдрүүдийг сонгосон. Тиймээс л ярилцаж байгаад пүрэв гараг(манай цагаар баасан гараг)-г сонгосон” гэж Стэрн онцоллоо.

Багийн эзэд ч талуудыг тохиролцоонд хүргэхийн тулд багийн төсвөө нэмэгдүүлэх төлөвлөгөө гаргаад байгаа аж. Мэдээж ажил хаялтаас үүдсэн их хэмжээний алдагдал хүлээхийг тэд хүсэхгүй нь лавтай.

Хэрэв ажил хаялт болвол энэ нь 1998-99 оны улирлаас хойших анхны тохиолдол болох юм. Тухайн улиралын тоглолт 50 тоглолт болтлоо багасаж байсан билээ. Хоёр тал санхүүгийн тохиролцоонд хүрэхэд дэндүү хол байгаа бөгөөд тоглогчид цалингийн “шинэ” цэс бий болгохыг хүсч байгаа юм. Ажил хаялт л бүү тохиогоосой.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж