Завханы зураачид үзэсгэлэнгээ дэлгэлээ

Хуучирсан мэдээ: 2011.06.28-нд нийтлэгдсэн

Завханы зураачид үзэсгэлэнгээ дэлгэлээ

Завханы
уран бүтээлчид Хутагт хувилгаад, төрийн түшээд, урчуудаараа алдартай
Завханчууд Монголын урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд
“Этүгэн тэнгэр” нэртэйгээр өнгөрсөн баасан гаригт нээгдлээ. Тус
үзэсгэлэнг нээж Завхан аймгийн нутгийн зөвлөлийн дарга Г.Цэрэнпүрэв үг
хэлсэн юм. Тэрбээр “Энэхүү үзэсгэлэнгийн танхимд Завхан аймгийн зураач,
урчуудын нэгдсэн үзэсгэлэн анх удаа нээгдэж байна. Эл үзэсгэлэн нь ирэх
долдугаар сарын 1-нд нийслэл хотноо нээлтээ хийх Завхан аймгийн соёлын
өдрүүдийн нээлт болж буйгаараа онцлог юм” хэмээв. Завханы уран
бүтээлчдийн үзэсгэлэнд эмэгтэй 13, эрэгтэй 19 уран бүтээлчийн нийт 70
шахам бүтээл нийтийн хүртээл болон дэлгэгдлээ. Уран зураг, уран бичлэг,
арьсан урлал, уран дархан, уран баримал, зураасан зураг зэрэг чиглэлээр
тэд бүтээлүүдээ урлажээ. Цаст уулын зураачдын нэгдсэн үзэсгэлэн ирэх
долдугаар сарын 2 хүртэл Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн
танхимд үргэлжилнэ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж