Олон улсын рок наадам Улаанбаатар, Дарханд болно

Хуучирсан мэдээ: 2011.06.28-нд нийтлэгдсэн

Олон улсын рок наадам Улаанбаатар, Дарханд болно

“Мөнх тэнгэр цэлмэг байг” уриан дор олон улсын рок наадам Улаанбаатар, Дархан хотод болох гэж байна. Уг наадмыг санаачлагч “Орхон” продакшны захирал Р.Жавхлантөгс өчигдөр зарласан хэвлэлийн хурлын үеэрээ ирэх долдугаар сарын 8-нд “АСА” циркт нээлтийн гала тоглолт болно хэмээн мэдээллээ. Эл рок наадамд “Лемонс” , “Алтан ураг”, “Моханик”, “A-Sound” хамтлагууд болон АНУ, Турк, Австрали, Канадын амьд хөгжмийн хамтлагууд оролцох гэнэ. Гала тоглолтын тасалбар 6000-8000 төгрөг бөгөөд бүх орлогыг “Агаарын бохирдлын эсрэг сан”-д хандивлах гэж зохион байгуулагчид хэллээ. Энэхүү наадамд оролцогчид Улсын их баяр наадмын үеэр болох “Улаанбаатарын үдэш” тоглолтод оролцох аж. Түүнчлэн ирэх долдугаар сарын 10-нд Дархан хотод болох наадмын нэгдсэн задгай тоглолтод оролцох юм байна. Энэхүү тоглолт нь Дархан хотын 50 жилийн ойд зориулан босч буй “Дархан 50” цогцолборт болно. Уг наадмыг Авто замын газар, Монголын урлагийн зөвлөл хамтран зохион байгуулах юм.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж