
Дөрөвдүгээр сарын 5-нд Монголын нийслэл Улаанбаатарт сүүлийн үед болоогүй томоохон эсэргүүцлийн ажиллагаа явагдлаа. Таван мянга орчим хүмүүс гудамжинд гарч парламентыг тараахыг шаардсан байна. Цугларсан олон түүхий эдийн гадаад наймааны орлогыг хүн амд шудрагаар хуваахыг шаарджээ.
Дөрөвдүгээр сарын 8-нд 70 орчим хүн нийслэлийн төв талбайд суулт хийсэн байна. Эрх баригчид хууль тогтоох байгууллагыг тараах эрх ард түмэнд бий, үүнийг хэсэг бүлэг хүмүүс шийдэхгүй гэж мэдэгдэв. Түүний хариуд сөрөг хүчний лидерүүд өлсгөлөн зарлаж парламентыг тараах асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахыг шаардсан байна.
Санжийн Баяр 2007 оны арваннэгдүгээр сараас 2009 оны аравдугаар сар хүртэл Монголын ерөнхий сайдаар ажиллаад биеийн эрүүл мэндийн байдлаас болон огцорчээ. Түүний нам 2008 оны сонгуульд ялсаны дараа Улаанбаатарт зургаан мянга орчим хүмүүс оролцсон олон нийтийн үймээн гарч байлаа. Тэр үеэр дөрвөн хүн амиа алдсан юм.
МАХН-ын сонгуулийн амлалтад хүмүүсийн амжиргааны төвшинг дээшлүүлэх зорилгоор мөнгө амласан байв. Дөрөвдүгээр сарын 5-ны цуглааны үеэр Засгийн газар тэр амлалтаа биелүүлээгүй учир огцрох ёстой гэж эсэргүүцлийн ажиллагаанд оролцогсод шаардсан юм. Монголын нийт 2,7 сая хүн амын 40 орчим хувь нь ядуу амьдралтай байна гэж АР мэдээлжээ.