Дуурийнхан Орост цойлж байна

Хуучирсан мэдээ: 2011.06.28-нд нийтлэгдсэн

Дуурийнхан Орост цойлж байна

Дэлхийн сонгодог урлагийн "олимп" буюу суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаан зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд ОХУ-ын Москва болон Санкт Петербург хотод болж байгаа билээ. Тус тэмцээнд Монгол улсаас Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Э.Амартүвшин, СУИС-ийн оюутан Ч.Энхтайван нар амжилттай оролцож байна. Монголоос оролцож буй хоёр дуучин одоогоор гуравдугаар шатанд тэнцээд байгаа юм. Энэ уралдаанд 17-32 насны хөгжимчид, 17-34 насны дуучдыг оролцуулж, залуу уран бүтээлчдийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой юм.  Сонгодог урлагийн олимп гэгддэг П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанд энэ удаа 120 гаруй уран бүтээлч оролцсоноос гуравдугаар шатанд шилдэг найман дуучин шалгарч үлдээд байгаа юм.

Гуравдугаар шатанд шалгарсан найман дуучин

Ангелина Никитченко (ОХУ)
Сун Янг Сео (БНСУ)
Елена Гусева (ОХУ)
Нан Юн Джунг (БНСУ)
Чимэд Энхтайван (Монгол)
Алексей Татаринцев (ОХУ)
Чжонмин Парк (БНСУ)
Энхбат Амартүвшин (Монгол)

УДБЭТ-ын гоцлол дуучин Э.Амартүвшингийн хувьд саяхан театрт тавьсан дэлхийн дуурийн урлагийн ноён оргил “Аида” дуурийн Аидагийн аавын дүрийг амжилттай бүтээж үзэгчдээс төдийгүй мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээг авсан юм. Монгол Улсаа төлөөлөн оролцож буй дээрх хоёр дуучинд амжилт хүсье.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж