АНУ-ын тэнгисийн цэргийн усан онгоцнууд

Хуучирсан мэдээ: 2011.03.02-нд нийтлэгдсэн

АНУ-ын тэнгисийн цэргийн усан онгоцнууд

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    АНУ-ын тэнгисийн цэргийн дайралтын хоёр  усан онгоц Суэцийн сувгаар дамжин Газрын дундад тэнгисийг чиглэн явж байгаа ажээ. USS Kearsarge усан онгоц гэхэд л 2000 хүртэл усан цэрэг тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд USS Ponce хэмээх өөр нэгэн усан онгоц хамт яваа тухай египетийн албаны эх эх сурвалж мэдээлсэн ба лхагва гаригт Суэцийн сувгаар дамжин гарах юм байна.

    Даваа гаригт Ливи улсын эрэг рүү АНУ-ын агаарын болон далайн цэргийн хүчин ойртон явж байна гэж мэдээлсэн байна.

    АНУ-ын Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга Роберт Гейтсийн мэдээлснээр АНУ Ливийн эрэг рүү дайралтын хоёр усан онгоц илгээж байна гээд Ливийн нутаг дэвсгэрт хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, шаардлага гарвал иргэдийг нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаа явуулна гэжээ.

    Мөн түүнчлэн АНУ-ын Жанжин штабын зөвлөлийн дарга, адмирал  Майк Муллен Ливийн эсрэг өргөн хэмжээний үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөтэй байгаа боловч одоохондоо тодорхой шийдвэр гаргаагүй байна гэжээ.

    Эх сурвалж: EUROPA PRESS
    Бэлтгэсэн Д.Пунцаг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж