“Эх үрийн дуу” эгшиглэнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.02-нд нийтлэгдсэн

“Эх үрийн дуу” эгшиглэнэ

“Гэргийн дуу”, “Дэндүү их ачтан”, “Үнсье чамайгаа”, “Хайрын ачтан” гээд олон сайхан дуутай гавьяат дуучин Д.Энхзул хэсэг хугацаанд уран бүтээлээ түр завсарлаад байсан билээ.

Тэрбээр “Олон улсын эмэгтэйчүүдийн баяр”-ыг тохиолдуулан хүү Э.Чинбаярынхаа хамт “Эх үрсийн дуу” тоглолтоо Бөхийн өргөөнд энэ сарын 5-нд 19.00 цагт ганцхан удаа үзэгчдэдээ өргөн барих гэж байна. Тэдний тоглолтоос эх үрийн хүйн холбоо, элбэрэл, хайр халамжийг илүүтэй мэдрэгдэх ажээ. Ээж хүү хоёр хамтран 2008 онд “Амин хэлхээ” цомгоо гаргаж байсан бөгөөд энэ удаад тус цомогт багтсан уран бүтээлүүд болон шинэхэн дуунууд нь эгшиглэх юм байна.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж