Усанд осолдож нас баржээ

Хуучирсан мэдээ: 2011.06.28-нд нийтлэгдсэн

Усанд осолдож нас баржээ

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо 85 дугаар сургуулийн урд талын Туул голд хоёр хүн живлээ гэсэн дуудлага өчигдөр 15.24 цагт Аврах салбарт ирсэн байна. Дуудлагын дагуу тус салбарын эрэн хайх, аврах бүлгийг гаргаж эрлийн ажиллагаа явуулсан бөгөөд 19.39 цагт Баянзүрхийн гүүрнээс 100 орчим метр зайд живсэн хоёр хүний нэг болох 40 настай эрэгтэйг олж, цогцсыг дүүргийн цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Он гарснаас хойш усны ослын нийтдээ 17 дуудлага Аврах салбарт ирсэн байна. Тэдгээрээс 10 том хүн амь насаа алдсан байна. Цаашид долдугаар сард үе үе дуу цахилгаантай усархаг, ширүүн бороо орж, аянга цахилгаан буух төлөвтэй байгаа тул аялал зугаалгаар явахдаа өдрөө зөв сонгох, гол мөрний усны түвшин дээшилсэн эрэг хавиар буудаллахгүй байх, гол ус гатлахдаа баталгаатай зам, гүүр, гармаар гарч, үер усны аюулаас урьдчилан сэргийлэн усанд осолдох аюулаас болгоомжлохыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж