24 хүнийг угаартахаас аварчээ

Хуучирсан мэдээ: 2011.06.28-нд нийтлэгдсэн

24 хүнийг угаартахаас аварчээ

Нийслэл хотын хэмжээнд өчигдөр ахуйн гал түймрийн нийт дөрвөн дуудлагатай хонож дуудлагын дагуу НОБГ-ын Аврах, гал унтраах 10, 26, 29, 63 дугаар ангийн гал сөнөөгчид ажиллаж, иргэдийн нийт 25 сая төгрөгийн өмч хөрөнгийг галаас аварсан байна.

Тухайлбал, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 34 дүгээр байрны долоон давхарт айлын тагт шатаж байна гэсэн дуудлага 19:59 цагт ирж Аврах, гал унтраах 10 дугаар ангийн нэгдүгээр тасаг газар дээр нь ажилласан байна. Тагтан дээр байсан эд хогшил шатаж байсныг унтрааж 24 иргэний амь насыг авран утаажилтын бүсээс гаргаж, 15 сая төгрөгийн өмч хөрөнгийг шатахаас хамгаалсан байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Өнчин цагааны хажууд байшин шатаж байна гэсэн дуудлага 06.22 цагт ирсний дагуу Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад ноос угаах, боловсруулах үйлдвэрийн 90х20 хэмжээтэй агуулахын дээврийн хэсэг, 16х10 хэмжээтэй прессийн цехийн хана, дээвэр, дотор талын хэсэг шатаж байсныг бүрэн унтраажээ. Сүүлийн үед иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас болж галын дуудлага ирсээр байгаа тул галын аюулаас урьдчилан сэргийлж, цахилгаан хэрэгслийн аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж