Шатахууныг картгүй өгөхийг үүрэгдэв

Хуучирсан мэдээ: 2011.06.28-нд нийтлэгдсэн

Шатахууныг картгүй өгөхийг үүрэгдэв

Эрдэс баялаг эрчим хүчний яам, Газрын тосны газар, импортлогчид  өчигдөр орой хуралдаж, нэгэн шийдвэр гаргасан байна. Салбарын сайдын зүгээс импортлогчдыг Газрын тосны газартаа мэдэгдэлгүйгээр шатахууны худалдаагаа  картанд оруулсныг буруушааж, дахин ийм зүйл гаргахгүй байхыг анхааруулсан байна. Тиймээс өнөөдрөөс эхлэн хэрэглэгчдэд картаар хязгаарлалт тавилгүйгээр бэлэн мөнгөөр шатахуун худалдаалахыг  импортлогч компаниудад Эрдэс баялаг, эрчим хүчний сайд үүрэгджээ.  Мөн ОХУ, Хятадаас орж ирэх шатахууны ачилтыг хурдасгах үүнд анхаарал тавиулахаар Газрын тосны мэргэжилтнүүдийг газар дээр нь ажиллуулахаар  явуулахаар тогтжээ.  Монгол Улс зургадугаар сард 62 мянган тонн шатахууныг зургаан эх үүсвэрээс авч нийлүүлсэн байна.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж