
Судалгаанаас харахад гэм хоргүй худлыг хүлээн зөвшөөрдөг хосуудын хувьд туйлын үнэнч байх нь харьцангуй ойлголт аж.
Судалгаанд оролцсон эрчүүдийн 53 хувь, бүсгүйчүүдийн 54 хувь нь тохирох хүнээ хайж, интернэтээр болздог байна.
Эрчүүдийн 45 хувь, бүсгүйчүүдийн 55 хувь нь эсрэг хүйстэнтэйгээ санамсаргүй тааралдахдаа болзохыг нууцхан хүсдэг гэдгээ хүлээжээ.
Эрчүүдийн 41 хувь, бүсгүйчүүдийн 45 хувь хайртаасаа өөр хүнд сээтэн хаядаг бол эрчүүдийн 16 хувь, бүсгүйчүүдийн 18 хувь нь өдөөн хатгасан е-мэйл, захидал, тачаангуй харц шидэлж, өддөг байна.
Эрчүүдийн 46 хувь, бүсгүйчүүдийн 52 хувь нь нууц төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд худлаа ярьдаг гэнэ.
Эрчүүдийн 81 хувь нь хуучин амрагийнхаа зураг, дурсгалыг хадгалсаар байдаг аж.
Эрчүүдийн 65 хувь, бүсгүйчүүдийн 56 хувь нь хамт ажиллагчтайгаа дотно харилцаатай гэдгээ хүлээжээ.
Эрчүүдийн 76 хувь, бүсгүйчүүдийн 79 хувь нь буруугаа хүлээсэндээ огт харамсдаггүй гэдгээ хүлээжээ.
Эрчүүдийн 62 хувь, бүсгүйчүүдийн 69 хувь нь найз нөхдөөсөө юугаа ч нуудаггүй гэсэн бол эрчүүдийн 39 хувь, бүсгүйчүүдийн 46 хувь нь хайртдаа бүх үнэнээ хэлдэг гэжээ.