“Интер ном” номын их дэлгүүртэй хамтран зургадугаар сарын 18-24-ны хооронд борлуулалтаараа тэргүүлсэн шилдэг 10 номыг утга зохиолын ба бусад гэсэн хоёр төрлөөр танилцуулж байна. Өнгөрсөн долоо хоногийн уран зохиолын бэстсэллерийг Монголын залуусыг байлдан дагуулсан “Бүрэнхий” цуврал зохиолын “Хиртэлт” роман тэргүүлжээ. Тус ном нь худалдаанд гарсан даруйдаа ийнхүү хоёр дахь долоо хоногтоо борлуултаараа нэгт жагсаж байгаа юм. Түүнчлэн бусад төрлийн номын бэстсэллерийг “Монголчууд XX зууны эхэнд” ном тэргүүсэн байна.
Уран зохиол “bestseller”
1 Хиртэлт –Стефени Мэйер
2 Чонон сүлд –Зян Рун
3 Бүрэнхий –Стефени Мэйер
4 Танихгүй эмэгтэйн захидал
5 Шинэ сар –Стефени Мэйер
6 Ногоон нүдэн лам
7 Домогт Ану хатан
8 Монголын сонгомол өгүүллэг
9 Да Вичи код
10 Усан доогуур хорин мянган бээр
Бусад номын “bestseller”
1 Монголчууд XX зууны эхэнд
2 Эртний түвдийн залуужуулан нууц жор
3 Oxford pocket English –Mongol, Mongol-English
4 Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас
5 Монголын их хатадын нууц товчоо
6 Нууц –Ронда Берн
7 Эрдэс чулуулаг
8 Сталин I, II боть
9 Ээж ба хүүхэд
10 Оросын түүх –Гюнтер Штөкл ном тус тус багтжээ.
Г.Даша