Феттэл дахин нэг ялалт байгууллаа

Хуучирсан мэдээ: 2011.06.27-нд нийтлэгдсэн

Феттэл дахин нэг ялалт байгууллаа

Валенсия хотын гудамжаар дэлхийн дээр хамгийн авто спортын уралдаан болох формула нэгийн Европын гранпри явагдлаа. Энэ гранпригийн тэргүүлэгчийн төлөөх биш, бусад байруудын өрсөлдөөн илүү сонирхолтой өрнөлөө. Онооны лидер Себастьян Феттэл Европын гранпригийн байрлал тогтоох гараанд түрүүлсэнээр гранприг тэргүүн эгнээнээс эхлүүлсэн. Хотын гудамжаар целсийн 46 градус хүртэл халж байсан ч нэг ч нисгэгч ямарваа нэг байдлаар замаас гарсангүй. Тэр дундаа пиреллигийн холимог дугуй гайхалтай сайн байж чадсан юм. аварга хамгаалж байгаа Герман эр гараанаас байрлалаа хамгаалж гарсанаас хойш хэн нэгнийг өмнөө гаргасангүй. Тэрээр үнэхээр төгс уралдааныг үзүүлж чадсан. Ингэснээр улирлын зургаадахь түрүүгээ авсан бол шагналын тавцангийн төлөөх өрсөлдөөн ширүүн өрнөж байлаа. Марк Уэббэр Фернандо Алонсо нар хоёрдахь байрын төлөө өрсөлдсөн Испани эрийн ялалтаар өндөрлөсөн бол, дөрөвт Хэмилтон, тавт Фелипе Масса орлоо. Уэббэр Алонсо нарын өрсөлдөөн 21-р тойргоос эхлэн хүчээ авсан гэж хэлж болно. Мөн уралдааны турш, Нико Росберг Форс Индиа багийн Адриан Сутил, Жайми Алгуерсуари нар тун сонирхолтой тэмцлийг үзүүлж байсан юм. Ингэснээр нисгэгчдийн тэмцээнд Феттэл 186 оноотой болж байгаа бол Баттон Уэббэр нар 109 оноотой удаалж байна. Харин Льюис Хэмилтон 97, Алонсо 87 оноотой эхний байруудад бичигдэх боллоо. Дараагийн гранпри ирэх сарын 10 ны өдөр Их Британид зохион багйуулагдана.

                                            Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж