Тэнгисийн ёроолд хоолой тавих төслийг эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

Тэнгисийн ёроолд хоолой тавих төслийг эхлүүллээ

Балтын тэнгисийн ёроолоор Оросоос Европ руу хийн хоолой тавих ажлыг албан ёсоор эхлүүллээ гэж BBC агентлаг мэдээллээ. Оросын хийн монополь “Газпром” компани тэнгисийн ёроолд эхний хоолой тавьж эхэллээ гэж лхагва гаригт мэдээлжээ. Газпром “Nord Stream” компаний 51 хувийг эзэмших бөгөөд тус хоолой нь оросын Виборгоос Германы Greifswald хүртэл явах болно. Тус хоолой Балтын тэнгист сөрөг нөлөө үзүүлж магадгүй гэж үзэж байсан ч талууд хоёрдугаар сард хоолой тавих тохиролцоонд хүрсэн юм. Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев болон Европын холбооны дээгүүр албан тушаалтнууд Виборгын ойролцоо болох нээлтийн ёслолын арга хэмжээнд оролцох болно.

Тус хоолойã Орос, Финланд, Швед, Германы тэнгисийн нутаг дэвсгэрийг дамнан тавих болно. Өнгөрсөн сард “Nord Stream” төсөл 5.4 тэрбум ам долларын санхүүжилт авч дууссан бөгөөд энэ нь хоолой тавих ажлын эхний үе шатыг хэрэгжүүлэхэд хангалттай. “Өрийн санхүүжилтээр төслийн 70 хувийг санхүүжүүлэх ба үлдсэн 30  хувийг нь төслийн хувь эзэмшигчид санхүүжүүлнэ” гэж “Nord Stream” компаний санхүүгийн захирал Paul Corcoran ярьж байна. Германы “BASF-Winterfal”l, “E.On Ruhrgas” нар тус бүр компаний 20 хувийг эзэмших бол Нидерландын “Gasunie” есөн хувийг эзэмших болно. Хоолойгоор дамжуулан Орос жилд 550 тэрбум куб метр хий Европын холбоонд шахах болно гэж тооцоолж байна. Харин байгаль хамгаалагчид тус хоолойг барьснаар дэлхийн хамгийн их хордсон гэж тооцогдож байгаа Балтийн тэнгисийн экологийг улам доройтуулж магад гэж болгоомжилж байгаа.

Урт хугацааны туршид Финланд тус хоолой тавихын эсрэг байр суурьтай байсан хэдий ч сүүлд нь хэрвээ хоолой тавьж байгаа хөлөг онгоцууд Финландын эдийн засгийн бүсэд зангуу хаяхгүй гэвэл зөвшөөрнө гэж байр сууриа хоёрдугаар сард илэрхийлсэн. Эцэст нь тус төслийн талаар хангалттай судалгаа шинжилгээ хийгдсэн, энэ төслийг хэрэгжүүлэхэд хор хөнөөлгүй гэж Оросын Ерөнхий сайд Владимир Путин Балтын орнуудын лидерүүдэд мэдэгдсэн нь тус төсөл эхлэхэд нааштай нөлөөлсөн. Орос улс Европт хэрэглэж байгаа газрын тосны 30 хувийг нийлүүлж байна. Тус хоолойноос гадна Украйнь, Беларус, Молдовоор дамжиж Европын холбооруу хүрсэн хоолойгоор Орос байгалийн хий Европт нийлүүлж байгаа. “Nord Stream”–ээс гадна “South Stream” гэсэн төслийг хэрэгжүүлэхээр Орос судалж байгаа бөгөөд тус хоолой нь Хар тэнгисийн ёроолоор тавигдан Болгарт хүрэх болно. Өнгөрсөн долоодугаар сард Турк, Роман, Болгар, Унгар, Австри нар 3,300 км урттай “Nabucco” байгалийн хийн хоолой тавих гэрээ байгуулсан. Уг гэрээгээр ойрх дорнодоос Туркээр дамжуулан Европ руу жилд 31 тэрбум куб метр байгалийн хий шахах болно.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж