Улаанбаатарт 28 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2011.06.27-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 28 хэм дулаан байна

2011 оны 06 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай.  Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, Говь болон Дорнод Монголын тал нутгаар  27-32 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.

2011 оны 06-р сарын 28-наас 07-р сарын 02-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

28, 30-нд зарим газраар, 29-нд ихэнх нутгаар, 1-нд нутгийн баруун хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж